богино мэдээ New

Сэрэмжлүүлэг: Унадаг дугуйтай хүүхдүүд осолд өртөх нь ихэсчээ

Тухайлбал, БГД-ийн нутаг 22-р сургуулийн арын замд 08 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius маркийн П жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 308 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  239 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  19 бүртгэгдэж 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн  үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 7, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал, БГД-ийн нутаг 22-р сургуулийн арын замд 08 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius  маркийн П жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан  Т гэмтсэн.

БГД-ийн нутаг 16-р байрны зүүн замд 11 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Probox  маркийн А жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлж байгаатайгааар хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгдэж байна.  Хараа хяналтгүй замын хөдөлгөөнд бие даан оролцох, унадаг дугуй унах, скүүтэр, скэйтбоүрд, роликоор тоглохдоо өөрсдийгөө эрсдэлтэй аюултай нөхцөл байдалд оруулан бэртэж гэмтэх, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх тул эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мөн миний хүүхэд хаана хэнтэй тоглож байгаа билээ, эрсдэлд орох вий гэдгийг бодох хэрэгтэй байна. 14-өөс доош насны  хүүхэд унадаг дугуй, скүүтэр, скэйтбоүрд, роликыг  сайн эзэмших ур чадвар хараахан хөгжөөгүй, зориулалтын тоглох тоглоомын талбай байхгүйгээс авто машины зам, эрсдэлтэй орчинд тоглодог.  Тиймээс насанд хүрэгчдийн байнгын анхаарал хяналтад байх ёстой.

Шалтгаан нь:

-дугуй унах бие бялдрын хангалттай ур чадвар байхгүй

-замын хөдөлгөөний учрыг олох мэдлэг, ур чадвар хомс

-өөрсдийн хийсэн үйлдлийн үр дагаврын талаар байнга боддоггүй

-дадал зуршил төлөвшөөгүй

-үе тэнгийнхнийхээ нөлөө, шахалтад автаж, аюултай үйлдэл хийдэг

-Томчууд тэдний чадавхийг хэтрүүлэн тооцдог

Дугуй болон бусад тоглоом унаж байгаа хүүхдийн эрсдлийг бууруулахад эцэг эхчүүд юунд анхаарах вэ?

  • Сургуулийн болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад нь хараа хяналтандаа байлгах.
  • Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй унадаг дугуй унуулахгүй байх
  • Мотоцикл явдаг зам, бусад эрсдэлтэй газраас сэрэмжлүүлэх
  • Том уул толгод, замын хажуу, мөлгөр гудамж, төмөр тор, бусад хатуу ширүүн гадаргуугаас зайлсхийх
  • Скүүтэр, унадаг дугуйг нэгээс илүү хүнтэй хамт унахгүй байхад нь анхаарах
  • Баталгаатай дуулга, өвдөг, тохойн хамгаалалт байнга өмсгөж осол бэртлээс хамгаалах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.Buzznews.mn