богино мэдээ New

СЕХ С.Ганбаатарын ”хуурамч бичиг баримт” бүрдүүлсэн асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүллээ

Монгол Улсын Их хурлын албан ёсны цахим хуудаснаа түүнийг гадаад, дотоодын олон сургуулийг төгссөн хүн гэдгийг бичсэн байгаа. Гэвч сурсан нь үнэн боловч төгсөж чадалгүй орхисон гэдгээ өөрөө хэлсэн билээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ тун гарамгай нэгэн юм гэх ойлголтыг өгөх боллоо. Тухайлбал тэрээр энэ бүх хугацаанд өөрийгөө мундаг боловсролтой нэгэн хэмээн сурталчилсаар байгаа. Гэвч энэ бүгд нь худал болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг сэтгүүлч Т.Алтаншагайтай ярилцах үеэрээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Монгол Улсын Их хурлын албан ёсны цахим хуудаснаа түүнийг гадаад, дотоодын олон сургуулийг төгссөн хүн гэдгийг бичсэн байгаа. Гэвч сурсан нь үнэн боловч төгсөж чадалгүй орхисон гэдгээ өөрөө хэлсэн билээ.

Мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хэд хэдэн банканд ажиллаж байснаа ч хүлээн зөвшөөрсөн юм.С.Ганбаатар сургууль төгсч чадалгүй ирснээр Монгол Улс юу ч алдаагүй. Гэвч худал бичиг баримттай хүн Монголын төрд орж болдог гэх буруу ойлголтыг өгч байна. Ер нь ийм өгөөд ч зогсохгүй дахин хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа нь тогтоогдоод байгаа юм.

Тодруулбал, тэрээр Эх орончдын нэгдсэн эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон. Гэвч нэр дэвших эрхээ авахын тулд нөгөө л "сурсан зангаараа” бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлсэн байна.

Түүнийг бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлсэн хэмээн Дархан-Уул аймгийн иргэд Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан бөгөөд энэ нь "үндэслэлтэй байсан” учраас тус байгууллагаас иргэдийн гомдлыг цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар өнөөдөр хүргүүлжээ. Иргэдийн гомдол бүхий 30 гаруй хуудас материал байгаа аж.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуурамч бичиг баримт, хуурамч намтар, хуурамч танилцуулгатайгаар дөрвөн жил төрийг удирдахад, хууль санаачлахад гар бие оролцлоо. Гэвч ханасангүй дахиад л бичиг баримтаа хуурамчаар үйлдэж, төрийн сэнтийд суухаар зүтгэж байна. Ийм зүйл байж болохгүй.

Монгол чинь хуультай. Хуулинд бүгд эрх тэгш захирагдах ёстой. Харин хууль батлагчид маань өөрсдийн баталсан хуулиа зөрчих тохиолдол гарсаар л байгаагийн нэг илрэл нь энэ. Уг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохуйц ноцтой гэмт үйлдэл атал УИХ-ын гишүүн нэрийн цаана дөрвөн жилийн хамгаалалтад орох гээд улайрч байна уу л гэж хардахаас аргагүйд хүргэж байна.

А.Аюуш

эх сурвалж: Үндэстэн.мн