богино мэдээ New

Японоос оруулж ирэх шинэ машин гаалийн татваргүй боллоо

Эдгээр гаалийн татвараас чөлөөлөгдөж буй бараа бүтээгдэхүүн дотроос 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татварыг тэглэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирсон билээ. .

Монгол Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт заасны дагуу монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлж байгаа. Ийм алхам хийснээр хоёр орны бизнес эрхлэгчдэд татварын таатаа нөхцөл бүрдэж худалдаа, эдийн засгийн чиглэлд ахиц гарах юм.

Эдгээр гаалийн татвараас чөлөөлөгдөж буй бараа бүтээгдэхүүн дотроос онцолбол 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татварыг тэглэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирсон билээ. Өнөөдрөөс эхэлж уг хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.