МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим нэр дэвшигчдийг СЕХ бүртгэхээс татгалзсан билээ. Н.Энхбаярын сонгогдох эрх нь ирэх есдүгээр сар гэхэд сэргэх юм. МАХН-аас УИХ-д нэг л суудал авхад дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээ дэвшүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Н.Энхбаярын энэ хүслийг биелүүлхээр түүний эхнэр О.Цолмон сонгуульд нэр дэвшихээр болжээ.
О.Цолмон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвших бөгөөд хуультай харшлах ямар нэгэн зүйл байхгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.