Бразилд анх тархсан зика вирусийн халдвар дэлхийн 60 гаруй оронд дэгдээд байгаатай холбогдуулан тус улсад олимпийн наадам зохион байгуулах нь ихээхэн эрсдэл дагуулна гэж болгоомжилж байгаа аж.
Тиймээс олимпийг цуцлах, эсвэл өөр улсад зохион байгуулахыг дэлхийн томоохон эрдэмтэд уриалж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад захидал илгээжээ. Уриалгад эрүүл мэндийн салбарын судалгаагаараа алдартай Оксфорд, Харвард, Йель зэрэг дэлхийн топ их, дээд сургуулиудын 125 эрдэмтэн нэгдэж, гарын үсэг зурсан байна. Олимпийн наадамд оролцогчид болон баг тамирчдаа дэмжихээр Бразилд хөл тавих олон сая жуулчин зика вирусийн халдвар авах эрсдэлтэй бөгөөд эх орондоо халдвар тараах аюултай хэмээн захидалдаа онцолжээ.
Эх сурвалж: www.hunnu.mn