богино мэдээ New

“A cool” Азийн зах зээлд гарч чадлаа

“Зөөлөн хайр”, “Амин насны урсгал”, “Зүрхэнд” зэрэг уянгалаг дуугаараа өөрийн гэсэн фэнүүдтэй болж чадсан A cool буюу дуучин Анхбаяр олон жилийн хөдөлмөрөө ажил хэрэг болгож, Азийн зах зээлд хөл тавихаар болжээ. .
Тэрбээр, Шанхайд байрлах томхон дуу бичлэгийн студитэй хамтарч ажиллахаар болсон бөгөөд түүний дуулсан уянгын дуунууд бүгд Хятад, Япон хэлээр дуулагдаж тэрбум 700 сая хүн амтай Хятадын зах зээл, цаашлаад Японы зах зээлд гарах юм байна. 

Тэрбээр, гэрээгээ үзэглэхээр өчигдөр Шанхай хотыг зорьжээ. Онгоцонд суухын өмнө дуучин маань өөрийн фэйсбүүк хуудсандаа бичлэг хийж үлдээсэн юм. Тэрбээр, “Элэг нэгт ахан дүүс, надтай үргэлж хамт байдаг үнэнч сонсогч, намайг сонсдог фэнүүддээ нэгэн баяртай мэдээ дуулгая. 

Миний бие Азийн зах зээлд гарахыг үргэлж хүсч мөрөөдөж ирсэн. Хоёр гурван жилийн хөдөлмөр маань биелэлээ олж яг одоо Шанхайд байрлах томоохон студи, Зүүн азийн орнуудын нэлээд том бичлэг хийдэг студитэй гэрээ байгуулахаар нисэх гэж байна. 

Энэ маань миний хувьд маш том алхам бөгөөд миний монгол хэл дээр дуулж байсан дуунууд хятад хэл дээр дуулагдаж, Азийн зах зээлд гарахаар явах гэж байна. Та бүхэн минь намайг дэмжиж, ажил үйлсэд маань ерөөл хайрлаарай. 

Гэрээ амжилттай болвол бүх дуу маань хятад хэл дээр дуулагдаж, мөн олон алдартай дуучидтай хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Мөн Япон хэл дээр дуулагдана. Маш олон жилийн өмнөөс яригдаж байсан зүйл маань ажил хэрэг боллоо. Азийн зах зээл маш том учраас уянгын дуу маань тэдэнд үнэхээр их таалагдсан” хэмээн бичжээ. Дуучин залуудаа урлагийн амжилт хүсч, хүсч хүлээсэн энэхүү том гэрээгээ хийгээд ирэхийг сонсогч фэнүүдийнх нь өмнөөс хүсье. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох