Сэтгүүлч Б.Бат-Очир
Японы түрэмгийллийг ялсны 70 жилийн ойд дэлхийн 27 орны төрийн тэргүүн урилгаар оролцохоор болжээ. Цэргийн парадад Монгол, ОХУ, Пакистан, Беларус, Венесуэль, Куба, Мексикийн цэргүүд алхана. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев /төрийн айлчлалыг давхар хийнэ/, Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ун болон Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди зэрэг 27 орны төрийн тэргүүн, ерөнхий сайд уг ойн арга хэмжээнд урилгаар зочилохоор болсон аж.
2015.09.02