богино мэдээ New

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын талаар ТА МЭДЭХ ҮҮ?

Энэ удаагийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хамт сонгохоороо онцлогтой. Харин намар буюу аравдугаар сард сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно..

Энэ удаагийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хамт сонгохоороо онцлогтой. Харин намар буюу аравдугаар сард сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын талаар танд зарим мэдээллийг хүргэе.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дараах байдлаар өөрчлөгдөж иржээ.

Он Нэр
1924  Цаг зуурын хурал
  Хотын хурал
1948 Улаанбаатар хотын хөдөлмөрчин төлөөлөгчдийн хурал
1962 Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал
1989 Улаанбаатар Хотын Ардын Хурал
1992 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Одоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь 45 төлөөлөгч, 11 Тэргүүлэгчтэй, орон тооны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатайгаар ажиллаж байна.

2012 оны сонгуулиар тойргоор АН-аас 20, МАН-аас 10 суудал авсан. Харин жагсаалтаар АН-6 суудал, МАН-4 суудал, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 4, ИЗНН-1 суудал авсан юм.

Намын жагсаалтаар НИТХ-д сонгогдсон гишүүд:

Нам Төлөөлөгч
АН Э.Бат-Үүл
Д.Баттулга
Н.Гантөмөр
П.Батчимэг
А.Гантулга
Д.Хүрэлбаатар
МАН Г.Мөнхбаяр
Т.Гантөмөр
Д.Амарбаясгалан
Б.Саранчимэг
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Л.Шагдаррагчаа
Н.Баяраа
Д.Батбаяр
С.Ононбаяр
ИЗНН Г.Ганхүү

Нийслэлийн төсвийн орлого нь жилд 400-550 тэрбум төгрөг байдаг /сүүлийн дөрвөн жилээр/.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн зорилт нь: Нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын хөгжлийн ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, хүний хөгжлийг бүх талаар хангах боломж нөхцлийг бий болгох, нийслэлд нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байдаг.

2016 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД:

Энэ жил нийт 242 хүн НИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Тэдний 238 нь нам эвслийнх бол 4 нь бие даагч.

Намуудын нэрс
 
Материал ирүүлсэн Бүртгэгдсэн Татгалзсан Нэрс
1 МАН       45 45 -  
2 АН 45 45 -  
3 БНН 21 21 -  
4 МУНН 3 3 -  
5 МАХН 45 45 -  
6 ИХН 44 41 3 Д.Ундармаа
Ч.Ундрахбаяр
Б.Хосбаатар
7 ХХН 6 5 1 Д.Санжаа
8 ХҮН 29 25 4

Б.Алтанцэцэг
/өөрийн хүсэлтээр
Д.Мөнхтөр, Ш.Төмөрхуяг, Б.Мөнхцэлмэг/

9 МКН 10 8 2 Х.Удвалцэцэг
С.Мөнхдөл
  Нийт 248 238 10  

www.gogo.mn О.Ариунбилэг