богино мэдээ New

"Супер" сонгуулийн нэр дэвшигчид тодорлоо

зурагтаа үзэж суусан жирийн иргэн хүртэл нэр дэвшихээр ингэж санаа шулуудах нь Монголын төрийг, Монголын парламентийг чадваргүй болсон гэх дүн. Хоёрдугаарт хэн дуртай нь төрд хүчээ үзэх энэ шалтгаан төрийг тоглоомын дайтай үзэж байгаагийнх. Төрд бизнесийн бүлэглэл, төрийн ажлын нарийг "ширийн"-ийг мэддэггүй, хэлэлцээр ч хийж үзээгүй хүн гарвал жинхэнэ гайг авчрах нь тодорхой..

Тоймч Л.Баатархүү

      Ах намуудын "рекет" бага намуудын мөрөөдөл, дуучид, бөхчүүд, тэмцэгчдээр гоёсон 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаагийн сонгууль түүхэнд байгаагүй солонгын өнгөөр чимэх нь тодорхой болов. Түүнчлэн ирэх сонгууль МАН, АН-ых болох нь ойлгомжтой болж жижиг намууд, улс төрийн шинэ хүчнүүд мөрөөдлөө салхинд хийсгэлээ. Сонгуулийн эцсийн дүн гарахад эл хоёр намын хэн нэг нь илт давуугаар ялахгүй бас л халаагаа өгч буй өнөөгийн парламент шиг ойролцоо суудал авцгаана. Олон сар хүлээсэн айдастай, эргэлзээтэй хүлээлт ийн тайлагдлаа.  Намууд дотор нэр дэвших гэж хор, гайгийн аль алиных нь жор зохиогчдын сэтгэл амарлаа. 

      Хоёр ах намд аваргууд дэвсээр орж ирэв. МАН-д дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, АН-д олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Баттулга, дуучдаас МАН-д С.Жавхлан, АН-д СТА Г.Эрдэнэтунгалаг гээд сонирхолтой нэр дэвшигчдээр ийн чимлээ. Гэхдээ тэд наадмын торгон дэвжээн дээр аварга байсан шигээ сонгуульд аварга болохыг цаг хугацаа харуулна. 

      Нөгөөтэйгүүр "УИХ-д үзэж төрөө аварна" гэж гарч ирж буй нь хоёр талыг харуулна. Нэгдүгээрт зурагтаа үзэж суусан жирийн иргэн хүртэл нэр дэвшихээр ингэж санаа шулуудах нь Монголын төрийг, Монголын парламентийг чадваргүй болсон гэх дүн. Хоёрдугаарт хэн дуртай нь төрд хүчээ үзэх энэ шалтгаан төрийг тоглоомын дайтай үзэж байгаагийнх. Төрд бизнесийн бүлэглэл, төрийн ажлын нарийн "ширийн"-ийг мэддэггүй, хэлэлцээр ч хийж үзээгүй хүн гарвал жинхэнэ гайг авчрах нь тодорхой.

Ямартай ч МАН, АН-аас 76 тойрогт тодорсон нэр дэвшигчдийн жагсаалтыг хүргэе.

Аймаг, дүүрэг

Мандат

АН

МАН

АРХАНГАЙ

1

Д.Ганхуяг

Г.Тэмүүлэн

2

Н.Батбаяр

Ё.Баатарбилэг

3

Р.Гончигдорж

Ж.Мөнхбат

БАЯН-ӨЛГИЙ

4

А.Бакей

н.Султан

5

Х.Ержан

А.Баделхан

6

Д.Мурат

А.Тлейхан

БАЯНХОНГОР

7

Д.Ганбат

Г.Занданшатар

8

Н.Түвшинбаяр

М.Билэгт

9

Х.Баттулга

 Л.Элдэв-Очир

БУЛГАН

10

О.Амартүвшин

Ж.Бат-Эрдэнэ

ГОВЬ-АЛТАЙ

11

О.Амгаланбаатар

Ш.Раднаасэд

ГОВЬСҮМБЭР

12

Г.Ганбаатар

 Г.Мөнхцэцэг

ДОРНОГОВЬ

13

З.Алтангэрэл

Б.Дэлгэрсайхан

ДОРНОД

14

М.Зоригт

Х.Болорчулуун

15

н.Мөнхцэцэг

Н.Номтойбаяр

ДУНДГОВЬ

16

Б.Наранхүү

Б.Амарсанаа

ЗАВХАН

17

Я.Санжмятав

Б.Энхболд

18

З.Нарантуяа

Ш.Батсамбуу

ӨВӨРХАНГАЙ

19

Н.Батцэрэг

Я.Содбаатар

20

Ч.Даваабаяр

Н.Тогтохсүрэн

21

С.Дэмчиг

С.Чинзориг

ӨМНӨГОВЬ

22

Д.Бадраа

н.Амарзаяа

23

Д.Бат-Эрдэнэ

 н.Энхболд

СҮХБААТАР

24

Ж.Батсуурь

Ч.Улаан

СЭЛЭНГЭ

25

С.Баярцогт

Н.Оюундарь

26

Гаваагийн Эрдэнэтунгалаг /дуучин/

Ж.Эрдэнэбат

27

Д.Эрдэнэбат

С.Бүрэнбат

ТӨВ

28

н.Энхбайгаль

М.Энхболд

29

н.Энхсайхан

А.Сүхбат

30

 н.Доржпүрэв

Н.Энхболд

УВС

31

О.Цогтгэрэл

Б.Чойжилсүрэн

32

Н.Алтанхуяг

Н.Цэрэнбат

33

 Б.Сүрэнжав /Баянмөнх аваргын охин/

 Ч.Хүрэлбаатар

ХОВД

34

Д.Пүрэвдорж

Б.Очбадрах

35

Д.Батцогт

С.Бямбацогт

36

Ш.Адьшаа

О.Батнасан

ХӨВСГӨЛ

37

П.Цагаан

Л.Мөнхбаатар

38

Ц.Оюунгэрэл

Ц.Даваасүрэн

39

 Б.Эрдэнэбат  /Эх орон намын дарга/

Л.Энх-Амгалан

ХЭНТИЙ

40

Д.Хүдэрбаатар

Б.Бат-Эрдэнэ

41

Б.Гарамгайбаатар

Л.Оюун-Эрдэнэ

42

Ж.Оюунбаатар

Т.Гантулга

ДАРХАН-УУЛ

43

М.Сономпил

Д.Баттөмөр

44

Н.Мөнхдаш

Б.Жавхлан

45

Р.Бурмаа

Д.Хаянхярваа

 ОРХОН

46

Д.Алтанхуяг

О.Содбилэг

47

Д.Одхүү

Д.Атармаа

48

Б.Мягмарсүрэн

Д.Дамба-Очир

БАЯНЗҮРХ

49

Д.Зоригт

Д.Оюунхорол

50

Б.Болор

Ж.Энхбаяр

51

Б.Булгамаа

Б.Саранчимэг

52

Ч.Сайханбилэг

Б.Батзориг

53

Ж.Батзандан

Д.Төмөрчулуун

54

Д.Арвин

П.Анужин

ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ

55

Ж.Ганхуяг

Д.Сарангэрэл

56

 Г.Байгальмаа

Ц.Нямдорж

57

Л.Болд

С.Оюунбилэг

58

Г.Батхүү

Б.Энх-Амгалан

 СҮХБААТАР,БАГАНУУР

59

Б.Мэдрээ

Д.Цогтбаатар

60

Х.Тэмүүжин

Ц.Мөнх-Оргил

61

М.Батчимэг

Сү.Батболд

62

Л.Гантөмөр

Ц.Цогзолмаа

ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ

63

С.Дэмбэрэл

Т.Аюурсайхан

64

Г.Баярсайхан

М.Оюунчимэг

65

 н.Мөнхтуяа

Ө.Энхтөвшин

66

О.Эрдэнэбулган

н.Ганболд

БАЯНГОЛ

67

С.Одонтуяа

 Н.Ундраа

68

Д.Оросоо

Ж.Ганбаатар

69

С.Эрдэнэ

 Д.Амгалан

70

 З.Энхболд

 Л.Лүндээжанцан

СОНГИНОХАЙРХАН

71

Ө.Пүрэвбаатар

Ц.Гарамжав

72

Л.Эрдэнэчимэг

Н.Учрал

73

М.Чинболд

Д.Сумъяабазар

74

Б.Ургамалцэцэг

Д.Тэрбишдавга

75

Ш.Түвдэндорж

 Д.Ундармаа

76

О.Магнай

Х.Нямбаатар