богино мэдээ New

Б.Обама Японоос уучлалт гуйхгүй

Б.Обамагийн айлчлах мэдээлэл тархсаны дараа хотын оршин суугчид АНУ-ын талаас цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс хойш хэдэн мянган хүн зовж, шаналж байгааг ойлгохыг хүсчээ. Харин АНУ-ын Цагаан ордны тэргүүн цөмийн бөмбөг хаясан явдалд уучлалт гуйхгүй гэж мэдэгдсэн нь зарим талын дургүйцлийг хүргэх шиг боллоо..

Дэлхийн хамгийн хүчирхэг Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Их Британи  гэсэн долоон улсын Төрийн тэргүүн ба Европийн холбооны нэгдсэн Их7-гийн уулзалт энэ сарын 26-27 өдөр Япон улсын Мие мужийн Шима хотын Кашико аралд болсон. Энэхүү уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн түүхэнд хамгийн анх удаа цөмийн зэвсэг ашигласан Хирошима хотод айлчлахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний энэхүү айлчал өнөөдөр эхэлнэ. Цөмийн бөмбөг хамгийн анх хэрэглэснээс хойш Японд хөл тавих хамгийн анхны Америк Ерөнхийлөгч нь Б.Обама болж байгаа учир энэхүү айлчлалыг түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэж байгааг ажиглагчид цохон тэмдэглэлээ.

Б.Обамагийн айлчлах мэдээлэл тархсаны дараа хотын оршин суугчид АНУ-ын талаас цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс хойш хэдэн мянган хүн зовж, шаналж байгааг ойлгохыг хүсчээ. Харин АНУ-ын Цагаан ордны тэргүүн цөмийн бөмбөг хаясан явдалд уучлалт гуйхгүй гэж мэдэгдсэн нь зарим талын дургүйцлийг хүргэх шиг боллоо. Гэхдээ тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүлнэ хэмээв.

С.Дамдин

www.zuvsongolt.mn