МАХН-ынхан өнөөдөр өлсгөлөн зарлахгүй нь тодорхой боллоо. Чингисийн талбайд “Шударга сонгуулийн төлөө” гэх уриа бүхий тайван жагсаал хийхийн сацуу тус намын дарга Н.Энхбаяр нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан ч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж аваагүй учраас тэд хэлж ярьсныхаа дагуу өлсгөлөн зарлах боломжгүй болжээ.
Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарын ялтай байдлын хугацаа дуусаагүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсантай холбоотойгоор өлсгөлөн зарлана гэж байсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ялтайд тооцох хугацаа дууссан учраас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан бол намын дэд дарга Э.Эрдэнэжамъян Интерпол руу захидал бичсэн хэргээр тэнсэн харгалзах ял авсан нь, улстөрийнх нь карьерыг булшлах ёсгүй гэж тэд үзэж байгаа юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн