богино мэдээ New

Мунзуй хочит Г.Нямдорж хүн хулгайлж, барьцаалсан байсныг үйлдэл дээр нь барьжээ

Т-г зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодож, нохойгоор уруулахаар завдаж, хутга тулган эрхтнээ хөхүүлэх гэж хүртэл аашлан айлгаж, 2 сая юаныг нь шилжүүлэн авсан байсан үйлдэл дээр нь барьсан байна. Хэрвээ түүнийг үйлдэл дээр нь зогсоогоогүй бол мунзуй Г.Нямдорж нь иргэн Т-гийн амь насыг хөнөөж үйлдсэн гэмт хэргээ нуух зорилготой байсан байна..

УИХ-ын гишүүн Номтойбаярын нэгэн үе нөхөд болж эцэстээ заналт дайсан нь болсон мунзуй хочит Г.Нямдоржийг УМБГ-ийн Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллаж баривчилжээ.

Тэрээр бусдыг барьцаалан мөнгө нэхэн дарамталж дээрэм хийж байсан үйлдэл дээр нь өчигдөр орой 3-р хороололд байх “Reach Hill ” зочид буудлаас баривчилжээ. Дээрэм тонуулаар нэрд гарсан түүнийг энэ удаад нэгэн телевизийн сэтгүүлч жирэмсэн эмэгтэй А-гийн нөхөр болох Т-г зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодож, нохойгоор уруулахаар завдаж, хутга тулган эрхтнээ хөхүүлэх гэж хүртэл аашлан айлгаж, 2 сая юаныг нь шилжүүлэн авсан байсан үйлдэл дээр нь барьсан байна. Хэрвээ түүнийг үйлдэл дээр нь зогсоогоогүй бол  мунзуй Г.Нямдорж нь иргэн Т-гийн амь насыг  хөнөөж үйлдсэн гэмт хэргээ нуух зорилготой байсан байна.

Одоогоор тэрээр УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа бөгөөд энэ хэргийн ард нөлөө бүхий эрх мэдэлтнүүд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Хохирогчийн эхнэр сэтгүүлч А нь “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярт хандаж тусламж хүсэснээр мунцуй хочит эр хуулийнхны гарт орсон байна.

Болсон үйл явдлын тухайд:  Өглөө гэрээсээ гараад явсан нөхөр Т нь жирэмсэн эхнэр лүүгээ “..би чамаас саллаа..чи намайг эрж хайх хэрэггүй..” гэх мэтчилэн элдэв сонин үгс хэлэн гэнэт мессэж бичиж эхлэхэд нь эхнэр А нь гайхаж цочирдон хүлээн авсан боловч өөрт нь асар их хайртайг мэдэх учир олон хоног эргэж ирэхийг нь тэвчээртэй хүлээсний эцэст нэг л таагүй зүйл болсныг гадарлан “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны Г.Батбаяр өмгөөлөгчид хандсан байна. Ингэснээр хэргийн учир тайлагдаж гэмт этгээдүүд цагдаад баригдаж гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон ажээ. Нямдоржийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Buzznews.mn