Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Улс төрийн намууд энэ долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Ардчилсан намын хувьд өнөөдөр 18:00 цагаас бүх шатанд нэр дэвших хүмүүсээ батламжлах юм. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг ҮЗХ-раа нухацтай хэлэлцэхээр болжээ. Маргааш УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах сүүлийн хугацаа юм. Харин МАН-ын хувьд өнөөдөр 14:00 цагт болох Бага хурлаараа нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулах аж. МАХН энэ удаагийн сонгуулийг нэлээд эсэргүүцэж буй. Учир нь жижиг мажоритар тойрог мөн намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Н.Эрдэнэжамъяан нарыг сонгуульд оролцуулахгүй болсон зэрэг асуудалтай холбогдуулан Төрийн ордонд өнөөдөр өлсгөлөн зарлах аж.