Хөдөлмөрийн баатар олимпийн хошой медальт Найдангийн Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээллээ.
Түүнийг Баянхонгор аймгийн Ардчилсан Намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар сонгожээ.
Н.Түвшинбаяр анхдагчдын өлгий Булган аймгийн харьяат атлаа Баянхонгор аймгийг сонгох болсон шалтгаан нь Булган аймагт ганц тойрогтой түүнд нь О.Амартүвшин нэр дэвшихээр болсон мөн Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга эх орныхоо төлөө их зүйл хийхийг хүссэн ч ганцаардаж байна. Тэр ч үүднээс би хажууд нь байж туслаж дэмжихийг хүсч ийм сонголт хийж шийдвэр гаргасан гэлээ.