богино мэдээ New

Татварын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж байна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн орон сууц худалдан авсан, эсвэл сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд түүний 10 хүртэлх хувийг буцаан авдаг билээ. .

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн орон сууц  худалдан авсан, эсвэл сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд түүний 10 хүртэлх хувийг буцаан авдаг билээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулснаас эхний ээлжид 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө материалаа өгсөн 11 мянга 750 иргэний 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулсан. Эхний ээлжийнх өнгөрсөн дөрөвдүгээр сард буцаан олголтоо авсан.

Тэгвэл хоёрдугаар ээлжийнхний буцаан олголт өнөөдрөөс дансанд нь орж ирлээ.

Г.Уянга

Buzznews.mn