УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Эрүүл мэнд, спортын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тэрбээр Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.