богино мэдээ New

Гацууртын ордыг зээлийн барьцаанд тавьсан нь шүүхээр тогтоогдож, “Сентерра Гоулд” Монголчуудад ялагдлаа

Монголчууд Ноён уулаа хамгаалан үлдэж чадлаа. Өчигдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй хуульч, өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөгчөөр нь ажиллаж буй маргааныг хэлэлцээд “Сентерра Гоулд” ХХК Гацууртын ордын алтны нөөц буюу манай улсын газар нутгийг барьцаалан Европын сэргээн босголтын банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байна..

Хоёр жил орчим  үргэлжилсэн Ноён уулын маргаан Монголын ард иргэдийн талд шийдэгдлээ. Монголчууд Ноён уулаа хамгаалан үлдэж чадлаа. Өчигдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй хуульч, өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөгчөөр нь ажиллаж буй маргааныг хэлэлцээд “Сентерра Гоулд” ХХК Гацууртын ордын алтны нөөц буюу манай улсын газар нутгийг барьцаалан Европын сэргээн босголтын банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байна.

Ингээд шүүх хурлаас гаргасан шийдвэрээр “Сентерра Гоулд” компанийн Ноён ууланд оршиж буй Гацууртын ордыг ашиглах үйл ажиллагааг түдгэлзүүллээ.

 Хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол улсад анх удаа шүүгчид ууланд хэргийн газрын үзлэг хийж, Ашигт малтмалын газрын архивын баримтад мөн үзлэг хийсэн нь хэргийг шийдэхэд түлхэц болсон юм.   Ийнхүү Ноён уулын төлөө тэмцэж явсан иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтэн мэргэд, ард түмний хүсэл зориг ийнхүү ялалтад хүргэв.

Энэ талаар “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан “Бид өшөө олон газар усаа нэг мөр салгаж авна. Маш их ажил байна. МАНАН гэж гай байна. Бид олон хүчин зүйлийг давах хэрэгтэй. Дэндүү их үнэт зүйлсээ алдсан. Ахиад олон мянган лиценз байгаа. Монголын шүүх шударга болохоо харууллаа” хэмээв.

Г.Уянга

Buzznews.mn