богино мэдээ New

Банкууд ипотекийн зээлдэгч нартаа аль даатгал, нотариатаар үйчлүүлэх вэ гэдгийг тулгах ёсгүй

ШӨХТГ-аас өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтын талаараа мэдээлэл хийлээ. ШӨХТГ-аас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгийн - даатгалтай холбогдох банк, даатгал, наториатын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Банкуудын зүгээс иргэнд даатгал, наториатын үйл ажиллагааг өөрийн сонгосон газруудаараа хийлгэхийг тулгадаг зөрчил илэрснийг тс газрын дарга Д.Мөнхтөр хэлэв..

ШӨХТГ-аас өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтын талаараа мэдээлэл хийлээ. ШӨХТГ-аас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгийн - даатгалтай холбогдох банк, даатгал, наториатын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Банкуудын зүгээс иргэнд  даатгал, наториатын үйл ажиллагааг өөрийн сонгосон газруудаараа хийлгэхийг тулгадаг зөрчил илэрснийг тс газрын дарга Д.Мөнхтөр хэлэв.

Иймээс ШӨХТГ-аас банкуудад хуулийн хүрээнд ажиллахыг сануулсан байна.

Шалгалтад 11 арилжааны банк, 14 даатгалын компаниуд болон 8 тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан байна. Энэ оны эхний улирлын байдлаар Монголын Ипотекийн корпорацийн банкуудаас худалдан авсан нийт 48355 зээлдэгчийн хувьд амь насны болон хөрөнгийн даатгалд үндсэндээ бүрэн хамрагдаж, зээлийн материалаа нотариатаар гэрчлүүлжээ.

Г.Уянга

buzznews.mn