богино мэдээ New

Улсын дээд шүүхээс Р.Бурмаа сайдыг гэм буруутайг тогтоолоо

Дорнод аймгийн Халх гол сумын 500 мянган га газрыг чөлөөт бүс нэрээр гадныханд өгөх гэж байсныг нутгийн иргэд эсэргүүцэн жагсаж тэмцэж эхэлсэн. Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын өмгөөлөгчөөр нь ажилласан тус хэрэг УИХ-ын ХХААБХ-ны хурлаар Халх гол чөлөөт бүс байгуулах 75-р тогтоол хүчингүй болохоор батлагдаж, их хурлаар хэлэлцэгдэхээр болсон билээ. .

Дорнод аймгийн Халх гол сумын 500 мянган га газрыг чөлөөт бүс нэрээр гадныханд өгөх гэж байсныг нутгийн иргэд эсэргүүцэн жагсаж тэмцэж эхэлсэн. Хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын өмгөөлөгчөөр нь ажилласан тус хэрэг УИХ-ын ХХААБХ-ны хурлаар Халх гол чөлөөт бүс байгуулах 75-р тогтоол хүчингүй болохоор батлагдаж, их хурлаар хэлэлцэгдэхээр болсон билээ. Тус маргааны үед хуульч өмгөөлөгч Г.Батбаяр болон УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа нар бие биенээ доромжилсон, нэр хүндэд халдсан,  газар нутгаа зарсан, зараагүй гэсэн маргаан мөн шүүх дээр үүсээд байсан юм. Анхан шатны шүүхээр Р.Бурмаа сайдын гэм буруутайг тогтоогоод байсан. Тухайн үед Р.Бурмаа сайд ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй шат шатны шүүхэд хандсан ч газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалан үлдэхээр тэмцсэн нутгийн иргэд болон тэдний өмгөөлөгчийн эрхэнд зүй бусаар халдсан сайдын гомдол дахин ялагдлаар төгслөө.  Өчигдөр Улсын дээд шүүхээс ХХАА-н сайд Р.Бурмааг МУ-ын иргэдийн Үндсэн хуулинд заагдсан эрхэнд халдсан болохыг дахин тогтоожээ. Энэ нь УИХ-ын гишүүн буюу төрийн өндөр дээд албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхэд ялагдсан анхны тохиолдол юм. Ийнхүү Р.Бурмаа сайдын газар нутгаа гэсэн сэтгэлгүй, хорт үйлдэл нь бүтэлгүйтэж дээд шүүх дээр гутамшигтайгаар ялагдлаа.      

Э.Ууганзаяа

Эх сурвалж : nekh.mn