Эх сурвалж: Б.Тогтох /www.mminfo.mn/
УИХ-ын дарга З.Энхболд эрүүл мэндийн салбарт тун хэрэгтэй нэгэн чиглэлийг Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн чиглэлдээ 2006 онд парламентын ордон барихад дэмжлэг үзүүлэх зорилгоор Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 12 сая ам.доллар Монгол Улсад буцалтгүй тусламж хэлбэрээр өгчээ.
Гэвч уг мөнгийг Төрийн ордон шинээр барихад хүрэлцэхгүй гэж үзсэн учраас нэн даруй шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж авахад уг мөнгийг зарцуулахыг үүрэгдсэн байна.
Энэхүү мөнгөтэй холбоотой хавсралт бүх бичиг баримтыг ч мөн хүргүүлжээ. Ингэснээр нэн даруй шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн төсөв зэрэгт Монгол Улс хэсэгтээ санаа зовохооргүй болох нь.