богино мэдээ New

Тойрог: 76, горилогч: 700

Энэ олон таньдаг, таньдаггүй нэр дэвшигчдийг ялгаж салгаж, таньж мэдэх хуулийн хугацаа тун бага. Ийм хуулийн нөхцөлд шинэ хүмүүсээс илүү хуучин гишүүдээ нэр дэвшүүлэх нь намуудын хувьд сонгуульд ялах нэг тактик нь байж болно. .

Тоймч Ж.Нямсүрэн

      УИХ-аас сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоож өгснөөр намууд нэр дэвшигчдээ хаана “зоох”, хэнийг хэнтэй “тулгах” вэ гэсэн өгүүлбэртэй бодлого бодох үйл явц үргэлжилж байна.

Сонгууль зургадугаар сарын 29-нд болно гэвэл сар гаруйн хугацаа үлдээд буй бөгөөд сонгуульд өрсөлдөхөөр батламжаа гардсан 11 нам, гурван эвсэл нэр дэвшигчдээ хараахан эцэслээгүй байгаа юм. 

Парламентын энэ удаагийн сонгуулийг жижиг мажоритар системээр, ингэхдээ нийт нутаг дэвсгэрийг 76 тойрогт хувааж, намууд 48 хүнээ хөдөөд, 28 хүнээ хотод “сойно”. Намуудын нэр дэвшигч, бие даагчид гээд барагцаагаар бодоход нийтдээ 700 орчим хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр байгаа юм. Парламентад суудалтай хоёр том нам болох Ардчилсан нам болон Монгол Ардын намын нэр дэвшигчид ерөнхийдөө тодорхой болж байна. Гэвч горилогчид зуу, зуугаараа. Харин нэр дэвших мандат ердөө 76. Нуулгүй хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил тойргоо “тордсон” хүмүүс архаг улстөрчдөдөө мандатаа алдах аргагүй байдал аль, аль намд үүсчээ. Гэхдээ энэ бол намын дарга нарын буруу биш. Учир нь, хуульд зааснаар ердөө 17 хоногт сонгуулийн сурталчилгаа “шуураад” өнгөрнө. 11 нам, гурван эвслээс УИХ-д нэр дэвших 700 орчим хүн дээр орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ тоог бодохоор бараг 2000  хүн нэр дэвшинэ гэсэн үг.

Энэ олон таньдаг, таньдаггүй нэр дэвшигчдийг ялгаж салгаж, таньж мэдэх хуулийн хугацаа тун бага. Ийм хуулийн нөхцөлд шинэ хүмүүсээс илүү хуучин гишүүдээ нэр дэвшүүлэх нь намуудын хувьд сонгуульд ялах нэг тактик нь байж болно. Үүнийг үгүйсгэх аргагүй бөгөөд үнэхээр л орон нутагтаа хийсэн, бүтээснээрээ ялгардаг юм уу, олон нийтийн танил биш бол 17 хоногт танигдаж гарч ирэх боломж тун хомс.

Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөгийн парламентад суугаа 35 гишүүнээ нэр дэвшүүлнэ гэсэн өмнөх амлалтаа биелүүлэхээр болсон. Үүн дээр нэмээд хуульд заасан 20 хувийн квотоор 15 эмэгтэйг нэр дэвшүүлэх тооцоо байна. Мөн ИЗНН, МҮАН, Эх орон зэрэг намд арван суудал амласан. Ингээд тоо бодвол  ердөө 16 орчим шинэ хүн л Ардчилсан намаас нэр дэвшихээр байна. Харин МАН-ын хувьд УИХ дахь бүлгийнхээ 26 гишүүнд нэр дэвших эрхийг нь “автомат”-аар олгож байгаа. Дээр нь Ардчилсан намтай адилхан хуульд заасан квотоор 15 эмэгтэй нэр дэвшихээр орж ирнэ. Мөн бие даагч Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, МАХН-аас “урваж” орсон Д.Тэрбишдагва, Ч.Улаанд өгсөн дөрвөн мандатыг нэмж тооцвол Монгол Ардын нам арай олон шинэ хүн нэр дэвшүүлэхээр харагдаж байна.

Улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдал, “хал цэргүүд”-ийн дунд өрнөж буй яриа хөөрөө, наймаа тохиролцоог харахад энэ удаагийн сонгуулийн гал гарсан “зодоон” нийслэлд өрнөхөөр байна.

Учир нь сонгуульд өрсөлдөнө гэж батламжаа авсан жижиг намууд ихэнхдээ нийслэл болон Орхон, Дарханд хүмүүсээ сойхоор төлөвлөж буй. УИХ-ын сонгуульд 700 орчим хүн нэр дэвшинэ гэвэл тэдний дийлэнх нь хотын тойргуудыг онилоод байгаа билээ. 89 хүн бие дааж нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлснээс 70 хувь нь нийслэлд өрсөлдөхөөр байгаа билээ. Энэ удаад Монгол Ардын нам аварга, арслангуудаа “нийслэл”-д сойхоор болсон нь тооцоо судалгаагүйгээр хийсэн хуваарилалт биш. Ардчилсан намыг нийслэлд “дарж” чадвал ялна гэсэн үндэслэл дээр Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол зэрэг "аваргууд"-даа Улаанбаатарт тойрог өгөхөөр болсон хэрэг.  Жижиг намууд хөдөөд нэр дэвшигчээ “сойх” дургүй байгаа. “Хөл” ч байхгүй, дэмжлэг ч байхгүй болохоор хөдөөнөөс жижиг намууд гарч ирнэ гэж хэлэхэд хэцүү.  Тиймээс хөдөөгийн 48 тойргоос ерөнхийдөө АН, МАН-ынхан гарч ирэх болов уу гэсэн таамаглал байна.

Тойргийн хуваалт, нэр дэвшигчдийн хуваарилалтыг харахад дараагийн парламентад өнөөгийн гишүүдийн ихэнх нь гарч ирж магадгүй дур зураг ажиглагдаж буй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн систем, тойргийн хуваалт, нэр дэвшигчдийн хуваарилалтыг харахад ийм дүгнэлт гарч ирж байна. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын сэнтий зүүдэлж, тойргоо тордсон шинэ хүмүүс аль ч нам хар мянгаараа, намын даргынхаа өрөөний үүд хавиар хөлхөлдөөд удаж буй юм.

Монголчууд танихгүй бурхнаас, таньдаг чөтгөр дээр гэж ярьдаг. Бурхан өөрөө нэр дэвшсэн ч манайхан “шилж, голсоор” эцэстээ нөгөө л танил ганц чөтгөрөө  “дугуйлж” магадгүй шинжтэй. Ийм өнцгөөс харвал энэ удаагийн сонгуульд шинэ хүмүүсийн хувьд нэлээд хүнд сорилт, ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулж болзошгүй байна. Тэр тусмаа аварга, арслан, заанууд нь залуу бөхөө амлаад авчихсан тохиолдолд шүү дээ.

www.news.mn


Хэн, хаанаас нэр дэвших талаар намуудын дунд яригдаж байгаа эцэслэгдээгүй хувилбар

Аймаг, дүүрэг

Мандат

АН

МАН

АРХАНГАЙ

1

Н.Батбаяр

Ё.Баатарбилэг

2

Б.Болор

Ж.Мөнхбат

3

Д.Ганхуяг

Г.Тэмүүлэн

БАЯН-ӨЛГИЙ

4

А.Бакей

А.Тлейхан

5

Х.Ержан

А.Баделхан

6

Х.Дармен

С.Хавал

БАЯНХОНГОР

7

Х.Баттулга

Л.Элдэв-Очир

8

Д.Ганбат

Г.Занданшатар

9

Д.Жаргалсайхан

М.Билэгт

БУЛГАН

10

О.Амартүвшин

Ж.Бат-Эрдэнэ & Ё.Отгонбаяр

ГОВЬ-АЛТАЙ

11

О.Амгаланбаатар

Ц.Дашдорж

ГОВЬСҮМБЭР

12

Ганбаатар

 Ж.Батсуурь

ДОРНОГОВЬ

13

П.Ганхуяг

Б.Дэлгэрсайхан

ДОРНОД

14

М.Зоригт

Н.Номтойбаяр

15

П.Алтангэрэл

Х.Болорчулуун

ДУНДГОВЬ

16

Б.Наранхүү

Б.Амарсанаа

ЗАВХАН

17

З.Нарантуяа

Ш.Батсамбуу

18

Я.Санжмятав

Б.Энхболд

ӨВӨРХАНГАЙ

19

Н.Батцэрэг

Я.Содбаатар

20

Төмөрбаатар

С.Чинзориг

21

Ч.Даваабаяр

Н.Тогтохсүрэн

ӨМНӨГОВЬ

22

Д.Бат-Эрдэнэ

Мандахбаяр

23

Ц.Баярсайхан

Н.Долгор

СҮХБААТАР

24

Ж.Батсуурь

Ч.Улаан

СЭЛЭНГЭ

25

С.Баярцогт

Н.Оюундарь

26

Д.Эрдэнэбат

Ж.Эрдэнэбат

27

Баярхүү, Цандэлэг, Шоовдор

Бүрэнбат

ТӨВ

28

Ц.Баярсайхан

Су.Батболд

29

Д.Доржпүрэв

М.Энхболд

30

 

Н.Энхболд

УВС

31

О.Цогтгэрэл

Б.Чойжилсүрэн

32

С.Отгонбаяр

Ч.Хүрэлбаатар

33

Н.Алтанхуяг

 

ХОВД

34

Ш.Адьшаа

Ц.Цогзолмаа

35

Д.Батцогт

Б.Очбадрах

36

Д,Пүрэвдорж

С.Бямбацогт

ХӨВСГӨЛ

37

Б.Эрдэнэбат

Ж.Цолмон

38

Ц.Оюунгэрэл

Л.Энх-Амгалан

39

 

Ц.Даваасүрэн

ХЭНТИЙ

40

Б.Гарамгайбаатар

Л.Оюун-Эрдэнэ

41

Ж.Оюунбаатар

Б.Бат-Эрдэнэ

42

М.Хүдэрбаатар

У.Хүрэлсүх

ДАРХАН-УУЛ

43

М.Сономпил

Б.Жавхлан

44

Н.Мөнхдаш

Д.Хаянхярваа

45

Б.Мөнхтуяа

Б.Баттөмөр

 ОРХОН

46

М.Батчимэг

Ө.Энхтүвшин

47

Д.Одхүү

О.Содбилэг

48

Б.Мягмарсүрэн

Н.Энхтайван

БАЯНЗҮРХ

49

Д.Арвин

Б.Батзориг

50

Ж.Батзандан

Д.Төмөрчулуун

51

Д.Ганхуяг

П.Анужин

52

Ч.Сайханбилэг

Б.Саранчимэг

53

Д.Зоригт

Ж.Энхбаяр

54

Р.Булгамаа

Б.Мөнхбаатар

ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ

55

Г.Батхүү

Ц.Нямдорж

56

Л.Болд

Д.Оюунхорол

57

Р.Бурмаа

Д.Сарангэрэл

58

Ж.Ганхуяг

Б.Энх-Амгалан

 СҮХБААТАР,БАГАНУУР

59

Р.Амаржаргал

Сү.Батболд

60

Л.Гантөмөр

Ц.Мөнх-Оргил

61

Х.Тэмүүжин

Д.Цогтбаатар

62

Б.Мэдрээ

Төмөрбаатар

ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ

63

С.Дэмбэрэл

Т.Аюурсайхан

64

Г.Баярсайхан

Д.Ганболд

65

Б.Батбаатар

Д.Зоригт

66

 

Д.Лүндээжанцан

БАЯНГОЛ

67

С.Одонтуяа

Л.Амгалан

68

З.Энхболд

Ж.Ганбаатар

69

С.Эрдэнэ

 

70

 

 

СОНГИНОХАЙРХАН

71

Ш.ТҮвдэндорж

Д.Сумъяабазар

72

Т.Болдбаатар

Н.Учрал

73

О.Магнай

Д.Тэрбишдавга

74

Б.Ургалцэцэг

Б.Ундармаа

75

Ө.Пүрэвбаатар

Тэнгэр

76

Л.Эрдэнэчимэг

Х.Нямбаатар