Н.Уранхолбоо
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр Панамын хуулийн фирмийн оффшор дансны талаарх мэдээлэл газар аваад байгаа. Энэ асуудалд Монголоос 49 хүний нэр илэрсэний дотор нэр нөлөө бүхий улс төрчид болон тэдэнд холбогдох хүмүүс байна. Үүнийг иргэд янз бүрээр тайлбарлан өөр өөрсдийн өнцөгөөр харж үнэлэлт дүгнэлт өгч байгаа бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн өөрийн байр сууриа илэрхийллээ.Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудасандаа мэдэгдэж бусад жиргээчдыг саналаа үлдээхийг хүссэн юм.