богино мэдээ New

Төрийн банк дампуурлын ирмэгт ирлээ

Тухайлбал ”Цагаан шонхор” ХХК-ний охин кампани болох ”Чингис хааны хүрээ” ХХК 26,5 тэрбум, “Оюуны ундраа” группын охин компани болох “Собттрейд” ХХК 24 тэрбум, “Алтай групп” компанид 30 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр нэгэнт гарч үргэлжлээд ”Модунхаан” ХХК 24 тэрбум ,“Өндөр бор” ХХК 6.5 тэрбум, ”Жи Эм Ти Трейд” 18,3 тэрбум, “Коконар” ХХК-д 24 тэрбум төгрөгний зээлийг маш бага хүүтэй буюу жилийн 12 хувийн хүүтэйгээр олгох шийдвэр гарахад бэлэн болсон байна..

2006 онд хадгаламж зээлийн хоршоод дампуурч иргэд олон арван тэрбум төгрөгөөр хохирсон явдал өнөөдөр ч дуусаагүй, иргэдийн хохирол төлөгдөөгүй байгаа билээ. 

Залгаад “Хадгаламж банк”-ны ахлах нягтлан бодогч С.Чимэдцэрэн татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлж байсан нь саяхан.

Энэ бүхэн улс төрчдийн алдаатай шийдвэр, санхүүгийн хяналтын тогтолцооны гажигаас үүдэлтэй гэдэгт хэн ч маргахгүй биз.

Ардчилсан нам 2012 онд засгийн эрх барьж эхэлснээр олон улсын зах зээл дээр “Чингис”, “Самурай” бондууд гаргаж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт босгосон ч зарцуулалттай холбоотой маргаан тасрахгүй л байна. Үүний нэг тод жишээ, хардахгүй байх аргагүй үйл явдал яг одоо өрнөж байна.

2016 оны 4 сард Төрийн банк цөөн хэдхэн тооны аж ахуй нэгж, компаниудад их хэмжээний зээлийг хууль бусаар олгож эхлээд байна гэсэн яриа иргэдийн дунд гарах болсон. Энэ талаар сурвалжлахад ТУЗ-ын дарга Д.Туваан, гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар их хэмжээний мөнгөн дүн бүхий зээлүүдийг банкны тухай хууль тогтоомжуудыг зөрчин олгож эхэлсэн байх юм.

Тухайлбал ”Цагаан шонхор” ХХК-ний охин кампани болох ”Чингис хааны хүрээ” ХХК 26,5 тэрбум, “Оюуны ундраа” группын охин компани болох “Собттрейд” ХХК 24 тэрбум, “Алтай групп” компанид 30 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр нэгэнт гарч үргэлжлээд ”Модунхаан” ХХК 24 тэрбум ,“Өндөр бор” ХХК 6.5  тэрбум, ”Жи Эм Ти Трейд” 18,3 тэрбум, “Коконар” ХХК-д 24 тэрбум төгрөгний зээлийг маш бага хүүтэй буюу жилийн 12 хувийн хүүтэйгээр олгох шийдвэр гарахад бэлэн болсон байна.

Хамгийн сонирхолтой нь рекет хийдэг, орон шоронгоор дамжсан буруу гарын нөхдүүд болох Чимэдийн Энхтайван, Дамбын Хишигжаргал, иргэдийн олон зуун сая төгрөгийг залилсан хэрэгт хуулийн байгууллагаар шалгуулж байгаа Гандан Бороо хочтой Батхуяг нар “Чингис хааны хүрээ”, “Модунхаан групп”, “Өндөр бор” компаний нэрээр банкнаас зээл олгоход тавигдах шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүй нийтдээ 57 тэрбум төгрөгийн зээл авах гэж байх юм.

Жирийн иргэд зээл авах гэхээр элдэв хүнд суртал өндөр босго, зээлийн хүү тавьж өгөх боломжгүй гэх хариу өгдөг хэрнээ ганцхан сарын дотор 116,8 тэрбум төгрөгний зээл олгох шийдвэрийг Төрийн банкны ТУЗ-ын хурлаас гаргаж байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна.

Улс орны төсөв хүндрэлтэй, эдийн засаг нь хямарсан, өнөө маргаашгүй бондын гэх төлбөрүүд төлөгдөх, УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг Төрийн банкны үйл ажиллагаанд холбогдох газрууд анхаарал тавих шаардлагатай байгааг сануулах цаг болжээ.

Төрийн банкны ТУЗ-ын дарга Д.Туваан, гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар саяхан томилогдож нэлээдгүй халаа сэлгээ хийсэн, ардчилсан намын өнөөгийн нөлөө бүхий эрхмийн гарын хүмүүс гэгддэг, үүгээрээ түрий барин төрийн хуулийг үл хайхран С.Чимэдцэрэн мэт шиг аашилж байж магадгүй гэж сэтгүүлч миний бие тунгааж байна.

Энэ мэт хууль бус үйл ажиллагаанаас Төрийн банк хэрвээ дампуурвал хариуцлагыг хэн үүрэх вэ гэдгийг өнөөгийн төр засгийн удирдлага, Монгол банкнаас асуух үлдлээ.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин байнга мөрийтэй тоглодог, дээрх рекет хүмүүстэй ойр холбоотой гэдгийг тус банкны ажилтнууд андахгүй юм.

  Бас “Чингис хааны хүрээ”, “Модунхаан групп”, “Өндөр бор” гэж ямар компаниуд байдаг, улс эх оронд хэрэгтэй ямар бүтээн байгуулалт хийсэн, хэдий хэмжээний татвар төлдөг талаар тодорхой баримт байдаггүй юм байна.

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

хүү

 

Авсан зээлийн дүн

1

”Цагаан шонхор” ХХК-ийн охин кампани болох ”Чингис хааны хүрээ” ХХК

12,5

 

 

 

 

 

26,5 тэрбум

2

“Оюуны ундраа” группын охин компани болох “Собттрейд” ХХК

13

 

 

 

 

24 тэрбум

 

Зээл олгох шийдвэр гарахаар хүлээгдэж буй ААНБ

 

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

Хүү

Олгох

зээлийн дүн

1

”Модунхаан” ХХК

Д.Хишигжаргал

 

12

 

6 тэрбум

2

“Өндөр бор” ХХК

Гандан Бороо

 

12

 

6.5  тэрбум

3

”Жи Эм Ти Трейд”

 

12

 

18,3 тэрбум

 

4

“Коконар” ХХК

 

12

 

24 тэрбум

 

эх сурвалж: www.ardchilal.mn