Н.Уранхолбоо
Жүжигчин Б.Амарсайханы хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр "Жүжигчин Б.Амарсайханыг “Би юу хийчихэв ээ” гэх бичлэгтэй холбогдуулан иргэн Г.Батбаярын өгсөн өргөдлийн дагуу шалгасан. Ингээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийг удирдлага болгон мөн хуулийн 24, 24.1-т зааснаар тухайн гаргасан өргөдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн" гэв.