богино мэдээ New

"Хувьцаа худалдаж авна" гэж зар тараасан этгээдэд хэрэг үүсгэлээ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт хэрэг шалгаж эхэлсэн байна..

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авна гэсэн мэдээллийн дагуу Урт цагаан, Эмээлт зэрэг газруудад иргэдийн бөөгнөрөл үүсээд хэд хонож байна. 

Тэгвэл идэвхжээгүй, зах зээл дээр арилжаалагдаж эхлээгүй хувьцааг борлуулах яриа үүсгэссэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тухайлбал, эл хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт хэрэг шалгаж эхэлсэн байна.

Тэд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлаа идэвхжүүлэх үүднээс "хувьцаа худалдаж авна" гэх худал мэдээллийг тарааснаа хүлээн зөвшөөрчээ.

1072 ширхэг хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ  тогтоолын дагуу тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа юм.

Б.Хаан

www.fbnews.mn