богино мэдээ New

Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Амрааг шалгуулхаар цагдаад өгчээ

Өнөөдөр өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулахаар өгсөн аж. Энэ талаараа өмгөөлөгч Б.Батбаяр "Жүжигчин Амраагийн энэхүү үйлдэл нь "сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох" гэмт хэргийн шинж агуулсан..

Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг олныг шуугиулан улс төрчид болон өмгөөлөгч Б.Батбаяр нарын хараанд өртсөн. Үүний дараахан жүжигчин Б.Амарсайхан халдлагад өртсөн хэмээн фэйсбүүк хуудаснаа бичин олны санааг чилээгээд авсан. Мөн "Херо" энтертаймэнт энэхүү бичлэгийг МАНын захиалгаар хийсэн гэх боловч МАН-ынхан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. МАН-ын зүгээс "Херо" энтертайментийг намын нэр төрд халдсан хэмээн шүүхийн байгууллагад өгөөд байгаа юм. 

 Өнөөдөр өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулахаар өгсөн аж. Энэ талаараа өмгөөлөгч Б.Батбаяр "Жүжигчин Амраагийн энэхүү үйлдэл нь "сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох" гэмт хэргийн шинж агуулсан. Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд бий болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийн санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй" гэж тайлбарлалаа.

мэдээний эх сурвалж: Жиргээ.мн

Б.Ү