богино мэдээ New

Хакүхо: Монголчуудыг сумод оруулсан ачтан өөд боллоо

"Сэццү сооко" компанийн захирал агсан Асано Такашид зориулж "Олон Монгол хүүхдүүдийг Японд ирэхэд нь гэр байрандаа байлгаж сумогын дэвжээнд оруулж их амьдралд нь үдэж өгч байсан ачтан маань өөд боллоо..

tugeene.mn

Хакүхо Даваажаргал өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

"Өнөөдөр эмчилгээтэй амарч байгаа Хүчитбаатар аа эргэж очлоо.
Эмчилгээнд бага ч гэсэн нэмэр болог гээд бүх сумочдоос гаргасан мөнгө өө нийт бөхчүүдээ төлөөлж ээжид нь гардуулж өглөө.

Мөн "Сэццү сооко" компанийн захирал агсан Асано Такашид зориулж "Олон Монгол хүүхдүүдийг Японд ирэхэд нь гэр байрандаа байлгаж сумогын дэвжээнд оруулж их амьдралд нь үдэж өгч байсан ачтан маань өөд боллоо.
Надаас эхлээд энэ хүн дээр анх Японд ирэхдээ очиж байсан жоохон хүүхдүүд одоо бүгд гэр бүл, амьдрал ахуй нь сайхан явж байна. Үүнээс хойш ч биднийгээ тэнгэрийн орноос харж ивээж байгаарай." хэмээсэн байна. 

Ум сайн  амгалан болтугай