Tugeene.mn
Улаанбаатар их дэлгүүр, МУБИС-ийн орчимд өнгөрсөн амралтийн өдрүүдэд Mercedes-Benz маркийн машинтай залуус иргэдэд их хэмжээний мөнгө тараасан бичлэг цахим ертөнцөд багагүй шуугиан тариад байгаа. Уг мөнгө тараасан явдлыг сонгуультай холбон Сонгуулийн тухай хууль зөрчсөн зүйл гэж зарим иргэд тайлбарлаж байна. Тэгвэл эдгээр залуус мэдэгдэл хийж эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулж олон нийтэд мөнгө тараасан гэнэ. Мөн тэд албан байгууллагынхаа нэрийг болон хэдий хэмжээний мөнгө тараасан гэдгээ нууцалж байгаа бөгөөд ямар нэгэн далд зорилгоор ийм үйлдэл хийгээгүй гэдгээ илэрхийлжээ.
Мөнгө жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг тогтоохоор одоогоор уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.