Өнөөдөр үд орчимын үед ШУТИС хажууд гудамжны сандал дээр нэгэн согтуу хүн газар хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар очиж үзэхэд нас барсан байжээ. Ойр орчимд нь байсан хүмүүс түүнийг нас барсаныг мэдээгүй аж. Гэвч одоогоор энэ хижээл насны эр юуны улмаас нас барсан нь тодорхойгүй байгаа юм. Энэ дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газарт ирж, үзлэг хийж хэн гэдэг хүн болох ямар учираас нас барсаныг тогтоохоор ажиллаж байна.