Сэтгүүлч Б.Дэлгэрцэцэг
Тайландын армийнхан Засгийн газар болон армийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлсөн хэмээн фэйсбүүкчдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргүүд өчигдөр тусгай ажиллагаа явуулж 10 хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Тэд “Нэг санал” гэх бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Мөн тэдний фэйсбүүкийг хааж, захиалагч байгаа эсэхийг шалгаж байгаа хэмээн Армийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
“Bangkok Post” сонинд “Баригдсан фэйсбүүкчид Ерөнхий сайд асан Йинглак Чинаватын захиалгаар интернэтэд эрх баригчидтай холбоотой мэдээллийг байршуулдаг байсан хэмээн армийнхан таамаглаж байгаа” гэж бичжээ. Энэхүү мэдээллийг армийнхан батлаагүй байна.
Йинглак өнгөрсөн 2014 оны тавдугаар сард огцорсон бөгөөд удалгүй армийнхан Засгийн эрхийг авсан билээ.
Мэдээллийн эх сурвалж: www.shuud.mn