www.tugeene.mn
- Нийтийн эрхийг хамгаалах холбооноос өнөөдөр Гэр хорооллын дахин төлөвлөлт, Авто худалдааны захуудыг албадан нүүлгэх, НӨАТ-ийн асуудлаар нээлттэй форум зохион байгуулах аж. Уг форум Улаанбаатар хотноо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм байна. Форумд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Гэр хорооллын хөгжлийн газар, Барилгачдын холбоо, барилгын компаниуд, иргэд, жижиг дунд бизнес эрхлэгч, "Эмнести интернэншнэл" зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцоно. Холбоо барих: 88065444, 88061854
- 11:00. Уул уурхайн сайд Р.Жигжид салбарын асуудлаар мэдээлэх хийх аж.
- 10:00. "Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл" эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотод Үндэсний түүхний музейн хурлын танхимд болох юм байна. Холбоо барих: 91915340
- Нийгмийн ухааны 20 дахь удаагийн улсын уралдаан Олон улс судлалын дээд сургуулийн байранд болно. Холбоо барих: 99040937
- 11:00. Монголбанкинд анхан шатны эдийн засгийн сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт болох юм байна.
- 10:00-15:00. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын өдөрлөг Чингисийн талбайд болох аж. Уг өдөрлөгөөр Нийгмийн даатгалтай холбоотой хуулийн өөрчлөлт статистик мэдээлэл, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Холбоо барих: 99070054
- 09:00. Гадаад хэргийн яам, НҮБ-ийн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон тус байгууллагын Олон улсын судалгааны төв хамтран 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангас үндэсний семинарыг зохион байгуулах юм. Уг семинарыг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд зохион багуулах аж