УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улс төрд өрнөж байгаа үйл явдалтай холбоотойгоор энэ сарын 4-ний өдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тэр үеэрээ "Хоёр сарын дараа болох сонгуулиар хиймэл хэрэг үүсгэж хүний хувь заяагаар тоглох нөхцөл бүрджээ. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэж хууль хяналтын байгууллагыг зорилгодоо ашиглаж байна. Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг харлуулж, энэ нам дотроо хагаралдаж байдаг гэдэг ойлголтыг зориуд зохион байгуулсаар байна.
Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ энэ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүй зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож чадаж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр нэр цохон хэлэхээс өөр аргагүй байна. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл дээрх мэдэгдэлтэй нь холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Мөрдөн байцаах газраас зарлан дуудах өгч, ирж тайлбар хийхийг шаардсан байна.
Энэ асуудлаар тэрбээр “АТГ нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан, ТАГНУУЛ-аас нууц гэж байцаалт авсан, одоо “мэдэгдэл хийсэн” гэж Цагдаагийн ОНЦ ХҮНД гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн мэдэгдлээ.
Б.Цэцэ