Сэтгүүлч Н.Уранхолбоо
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тус нэвтрүүлэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл өнгөрсөн хугацаанд явлаа. 2016 он гарснаас хойш "Херо ентертайнмент"-ийн бэлтгэдэг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл хууль, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тиймээс алдагдсан зарим дугааруудын бичлэгийн хэрэг эцэслэтэл манай нэвтрүүлгийг гаргахгүй байхыг та бүхнээс хүсье. Нөгөөтэйгүүр миний бие өнгөрсөн оны зургаадугаар сарын 15-нд Оюуны өмчийн газраас өөрийн нэр дээр тус нэвтрүүлгийг оюуны өмч болохыг гэрчлүүлэн авсан" хэмээн гэрчилгээгээ үзүүллээ.