богино мэдээ New

Н.Алтанхуяг Ц.Элбэгдорж руу дайрч байгаагийн шалтгаан

энэ сарын 4-нд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа хувааж идэх увайгүй бодлогыг явуулж байгаа, удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглогдог хуйвалдагчид хэрээс хэтэрч байна” хэмээн хэлсэн..

      УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дахин ханджээ. Тэрбээр Ерөнхийлөгчийг эвлэрүүлэгч бус эвдэрүүлэгчийн үүрэг гүйцэтгээд байгааг сануулсан юм. Тэрбээр энэ сарын 4-нд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа хувааж идэх увайгүй бодлогыг явуулж байгаа, удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглогдог хуйвалдагчид хэрээс хэтэрч байна” хэмээн хэлсэн. Энэ нь түүнийг яагаад Ерөнхийлөгч рүү “дайрах” болов. Н.Алтанхуяг гишүүн болон түүний ахлах зөвлөх, хүргэн, охин гээд олон хүнийг АТГ-аас шалгаж, заримыг нь цагдаагаас байцаалт явуулж буй. Ерөнхий сайд байхад нь хүргэн Г.Дэнзэнг нь 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэрийнхээ эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар шалгасан. Үүнийг гишүүн Н.Алтанхуяг үгүйсгэсэн. Гэтэл мөн түүний охин А.Саранзаяа “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой хэрэгт холбогдож байсан. Үүний дараагаар түүний баз хүргэн Л.Гансүх “Нүүрс хөтөлбөр” гээчид холбогдон одоог хүртэл шалгагдаж байгаа.

Энэ бүгд Н.Алтанхуягийн дургүйцлийг хүргэсэн бололтой. Өөрийг нь оролдоод зогсохгүй эргэн тойрных нь найз нөхөд, гэр бүлийг нь хүртэл зүгээр байлгахгүй байгаа нь хууль хүчний байгууллагын удирдлагуудыг томилдог Ерөнхийлөгчид хандахад хүргэсэн байх. Магадгүй энэ нь Н.Алтанхуягийн Ерөнхийлөгч рүү "дайрах" шалтгаан биз.

М.Төр

www.tsenzurgui.mn