УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд сонгогчдыг идэвхтэй оролцуулах, ирц бүрдүүлэхтэй холбогдуулан, иргэдийн гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг УБСЕГ шуурхай хэвлэж эхэлжээ. Цахим үнэмлэхээ хаясан иргэд харьяа аймаг, нийслэл, сум, хорооны улсын бүртгэгч, УБСЕГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж, бичиг баримтын зөрчлөө арилган, шинээр авах шаардлагатай. Нийслэлийн иргэний үнэмлэхний захиалгыг авч, бүртгэлийг нь баталгаажуулснаас хойш долоо хоногт, хөдөөгийн иргэдийнхийг 10-14 хоногт багтаан гаргаж өгч байгаа аж.
www.chuhal.mn