Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн пропорциональ тогтолцоо буюу намын жагсаалтаар гишүүн болдог системийн талаар өнөөдөр өглөө хуралдаж дүгнэлтээ гаргалаа. Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн уг асуудлыг Сонгуулийн тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн-пропорциональ", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно" гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх шийдвийг гаргасан байна.