Сэтгүүлч Н.Урансолонго /www.tugeene.mn/
МАН-ыхан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг тоолоо. Гэхдээ арга мухардсандаа МАН гомдоосон нөхдөө өвдөг сөхрөх шахам "намдаа буцаж орооч" хэмээн гуйв уу, бүү мэд. Ямартай ч өмнө нь "Ах нам"-ын гишүүнчлэлээс хасагдсан УИХ-ын эл хоёр гишүүн 2012 онд нэг нь Хөвсгөлөөс нөгөөх нь Дорнодоос бие даан нэр дэвшиж тахим авцгаасан юм. Энэ парламентийн хугацаанд хоёр эрхэм С.Ганбаатартайгаа цуг гурвуулаа улс төрийн олон шоу, дүр эсгэлт хийсэн ч олигтой амжилтанд хүрээгүй гэлцдэг. Угтаа намын жагсаалт эсвэл намын өмнөөс тойрогт нэр дэвшээгүй бол гадуурхагдахын нэгэн илэрхийлэл. Дөрвөн жилийн өмнө бие даасан тэднийг МАН гишүүнчлэлээ сэргээх боломж олгов. Өөрөөр хэлбэл, МАН-ын бага хурлаар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт намаараа овоглох боломжийг олгосон нь тэр. Товчхондоо 2016 оны сонгуулиар тэд намаасаа нэр дэвших боломж нь ийнхүү нээлттэй боллоо гэсэн үг. Тэдний бие даасан дөрвөн жил тийм ч сул байгаагүй. Гэвч "Ихэнхдээ асуудлыг шийдэх гарцыг бус шүүмжлэгчид байсан" гэж улс төрийн хүрээнийхэн хэлдэг.