богино мэдээ New

С.Баярцогт ОФФШОР БҮС дэх хамгийн баян хүнээр тодорсон уу

АНУ-ын Вашингтон хот дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас Панамын арлууд дахь оффшор компаниудын эзэдтэй холбоотой 2.5 сая баримтыг дэлхий нийтэд ил болгосон билээ. Сэтгүүлчид албан бусаар "Mongolian politician topped the list of leading holders of secret accounts” буюу нууц данс эзэмшигчдийн тэргүүлэгчдийн жагсаалтыг гаргаж, түүнийхээ эхэнд С.Баярцогтын талаар бичсэн байгаа гэнэ..

АНУ-ын Вашингтон хот дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас Панамын арлууд дахь оффшор компаниудын эзэдтэй холбоотой 2.5 сая баримтыг дэлхий нийтэд ил болгосон билээ.

Сэтгүүлчид албан бусаар "Mongolian politician topped the list of leading holders of secret accounts” буюу нууц данс эзэмшигчдийн тэргүүлэгчдийн жагсаалтыг гаргаж, түүнийхээ эхэнд С.Баярцогтын талаар бичсэн байгаа гэнэ.

Сэтгүүлчдийн дэлгэсэн баримтаар С.Баярцогт оффшор бүс дэх хамгийн баян хүнээр тодорч, олон улсын олон ч улстөрч, бизнесмэн, хааны гэр бүлийн гишүүдийг ардаа орхисон гэх мэдээлэл байна. Одоогоор оффшор бүс дэх дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон гэгдэж буй С.Баярцогтын хувьд 2008 онд байгуулсан дээрх компани нь таван жилийн турш нууц байсан бөгөөд 2013 онд ил болжээ.

Британийн "Гуардион” сонинд Британийн Виржинийн арлуудад УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын "Legend Plus Capital Limited” хэмээх оффшор компани байдаг. Тус компанийн нэр дээр Швейцарийн банкинд 1 сая гаруй ам.доллар байсан нь тогтоогдсон талаар өмнө нь мэдээллэж байв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

www.medee.mn