Нэгэн хэсэг цахим ёртөнцөөр цэл залуухан байгаль хамгаалагч залуу амиа алдсан талаар шуугиж байсан тэгвэл өнөөдөр тэр амар амаглан нойрсож чадахаар боллоо. Учир нь түүний амиараа хамгаалсан “Тост тосон бумбын нуруу” тус газрыг тусгай хамгаалалтад тэр дундаа байгалийн нөөц газрын ангилалд авах ёстой гэж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын нэр бүхий долоон гишүүн тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 100 хувь дэмжигдсэн уг тогтоолын төслийг УИХ-ын чуулган 91.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж гишүүдийн 86 хувийн саналаар төрийн тусгай хамгаалтад авлаа.
засгийн газар тус бүс нутагт зөвшөөрөл авсан уул уурхайн лицензүүдийг цуцалсанаар 30 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор төлөх урьдчилсан тооцоо байна.