УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудлын албан өрөөг ЦЕГ-ын тусгай албаныхан бүрэн хамгаалалтанд аваад байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулгын өрөөнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байгаа бөгөөд дөнгөж сая Асашёорюү Д.Дагвадорж болон УИХ-ын гишүүн М.Зоригт, Э.Бат-Үүл нар дотогш нэвтэрчээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр ирээд байна.
Дөнгөж сая Х.Баттулга гишүүний охин Х.Намуун ирлээ. Тэрбээр цагдаагийн тусгай албаныхан өдрийн 13 цагаас хойш байгууллагыг битүүмжлэн шалгаж байна. Тавантолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байгаа нь тун харамсалтай. Одоо бүх зүйл ил цагаандаа гарлаа" гэлээ.
Б.Март
www.gereg.mn