богино мэдээ New

Их аварга амьсгалын аппарат Япон руу захиалж танилтаа хүн талын чинээ гэдэг ээ харуулж байна

өвчний халдвар эрчимтэй тархаж, олон эцэг эхийг айдаст автуулсан энэ хүнд үед их аварга Асашёрюү Д.Дагвадорж эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч, ХӨСҮТ-д хандивлахаа цахим хуудсаараа дамжуулан дөнгөж саяхан мэдэгдлээ..

Улаан бурхан  өвчиний  тархалт хүрээгээ тэлсэнээс хойш 0-5 хүртлэх насны 491 хүүхэд эндсэний дотор 0-1 хүртэлх насны хүүхэд 427 байгаа гэсэн эмгэнэлтэй тоо баримт байгаа. Уг  өвчний халдвар эрчимтэй тархаж, олон эцэг эхийг айдаст автуулсан энэ хүнд үед их аварга Асашёрюү Д.Дагвадорж эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч, ХӨСҮТ-д хандивлахаа цахим хуудсаараа дамжуулан дөнгөж саяхан мэдэгдлээ.

Хүүхэд нялхасын амь насыг олноор нь авч одсон аюулт өвчинтэй тэмцэхээр тэрбээр эхний ээлжид эрчимт эмчилгээний тасагт зориулж, хэд хэдэн амьсгалын аппаратыг Япон улс руу захисан бөгөөд нярайн судас ологч шаардлагатай төхөөрөмжүүдийг судалж байгаа аж. Энэ тухайгаа их аварга маань олон нийтэд мэдэгдэж, өнөө цагт тулгамдаад байгаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар зүтгэлээ. Түүний эл үйлдлийг олон хүн талархан хүлээж авснаар барахгүй олны танил бусад хүмүүсийг ч аюулт өвчинтэй тэмцэх их үйлсэд уриалж эхэллээ.

С.Цахиур

www.top10contents.com