Улаанбурхан өвчний дэгдэлт өнгөрсөн 2015 оны гуравдугаар сараас дахин дэгдэж, өнөөдрийг хүртэл тархалт нэмэгдсээр байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар, Улаанбурханаар 59 хүүхэд нас баржээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр нас барсан өвчтөнүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу улаанбурхан өвчний вакцин тариулах насандаа хүрээгүй байжээ. Мөн 96.8 хувь нь уушгиний хатгалгаа давхар туссан байсан нь нөлөөлсөн аж.