Авилгатай тэмцэх газраас Баян-Өлгий аймагт шалгалт хийх явцдаа тус аймгийн удирдлагуудтай холбоотой "но"-той баримтуудыг илрүүлжээ. Мөн иргэдийн мэдээллийн үндсэн дээр аймгийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна.
Баян-Өлгийн ЗДТГ-ыг тухайн аймагт хэрэгжсэн тендерийн биелэлт, төв талбайн тохижилт, дарга нарын томилолт, дөрвөн шинэ цэцэрлэгийн асуудал, шүлхий өвчний үед гаргасан зардлын асуудал зэргээр шалгаж байгаа гэнэ.
Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг шалгаж байгаа нь үнэн.Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Б.Дэжид
www.gereg.mn