УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шинэ төмөр замаас их хэмжээний мөнгө завшиж, тэр мөнгөө Солонгос руу гаргаж угаасан гэх асуудал хэсэгтээ л дуулиан тарьсан. Энэ тухай материал томоохон өдөр тутмын сонин, сайтын буланд гарч байлаа.
Мөн Х.Баттулга гишүүний эргэн тойронд ажиллаж байсан залуусыг энэ хэргээр баривчлан хорих асуудал ч гарч, өнөө хэр энэ асуудал үргэлжилсээр байгаа. Гэвч энэ тухай материал нийтэлсэн хэвлэл мэдээлэл шүүхэд очоод баримтаа үндэслэлтэй гэдгийг нотолж чадаагүй учраас уучлалт хүсч эхэлжээ. Тухайлбал, “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа шинэ төмөр замын мөнгө Солонгос руу гарч угаагдсан уу нэртээ нийтлэл бичиж, улмаар энэ нь бодит баримтад үндэслээгүй учраас Х.Баттулга гишүүнээс уучлал хүссэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өдрийн сонин”-д өөрийн Ерөнхийлөгчдөө гүтгүүлдэг азгүй хүн ээ, би хэмээн жиргэжээ.
эх сурвалж: www.top10contents.com