Макаогийн цагдаа нар хүнсний дэлгүүрээс алдагдсан гар утасны мөрдлөг хийх явцдаа тус улсад бүлэглэн хулгай хийдэг монголчуудыг илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Макаогийн нэгэн дэлгүүрийн худалдагч утсаа хайгаад олоогүй тул цагдаад хандсан байна.
Цагдаа нар дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгаж, улмаар 30 орчим насны хоёр монгол залуу хулгайлсан болохыг тогтоожээ. Дээрх монгол залуусын амьдарч буй байранд дөрвөн эмэгтэй амьдарч байсан нь бүгд монгол байсан аж. Мөн залуусын байрнаас хулгайлагдсан их хэмжээний хувцас, үнэт эдлэл, хаалганы дохиоллыг нэвтэрдэг хамгаалалттай цүнх зэргийг илрүүлжээ.
Батсүх Хонгорсайхан /UBS/