УИХ-ын гишүүн Х.Баттулга дөрөвдүгээр сарын 11 буюу энэ Даваа гарагт болсон үйл явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжавт өчигдөр хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтдээ “Санхүүгийн шалгалт хийх нэрийдлээр “Баянгол” зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа. Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй тусгай ажилтан бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа. Цагдаагийн тусгай тасаг үйл ажиллагаа явуулах тусгай дүрэмтэй. Гэтэл ингэж тусгай ажиллагаа явуулсан нь дүрэм зөрчсөн явдал боллоо. Энэ бүхэнд ЦЕГ-ын дарга Р.Чингис албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. Цаашлаад миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо. Тиймээс Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье” хэмээсэн байна.
эх сурвалж: www.shuurkhai.mn