Баянгол зочид буудлыг цагдаагийн албан хаагчид бүсэлж хөл хорио тавьжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цагдаагийн тусгай албаны албан хаагчид дөнгөж сая дотогш нэвтэрсэн аж. Тус зочид буудлын үүдэнд нь бүрэн хамгаалалт гаргаж, хүмүүсийг өрөөнөөсөө гарах болон орохыг бүрэн хоригложээ. Цагдаагийнхан чухам ямар хэргийн улмаас Баянгол зочид буудалд хамгаалалт гаргасан талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөө рүү дайрч орсон аж.