Нэгэн иргэн сайтад ханджээ. Түүний гомдлыг нэмэлт тайлбаргүйгээр хүргэе.
Сайн байна уу, Би Мобиком сүлжээний хэрэглэгч юм аа
Би сүүлийн 2 жил байнга дата буюу нетийг худалдаж аван хэрэглэдэг байсан. Гэтэл 2016 оны 4 сарын 1-нээс 4 сарын 7-ны хоорондох хэрэглээ гэж 108000 төгрөг гэнэт гарч ирээд би лавлахаас нь асуутал та YES гэдэг үг бичиж явуулаагүйн улмаас таны дата багц идэвхжээгүй, тиймээс таны хэрэглээг задгайгаар бодсон байна гэв.
Би гайхаад хэзээнээс тийм YES гэдэг үг бичиж байж эрхийг нь авдаг болчихсон юм гэсэн чинь 4 сарын эхнээс гэдэг байгаа. Би урьд нь тэгж эрх авч байгаагүй болохоор та нар миний задгай хэрэглээний мэдээллийг явуулахгүй яасан юм гэсэн чинь бид 4 сарын 1-нээс 4 сарын 7-ны хооронд мэдээ явуулах боломжгүй гэсэн. Тэгвэл яагаад энэ төлбөрийг авч байгаа юм гэсэн чинь та хэрэглэсэн байна гэх юм. Гэтэл би өөрийнхөө хэрэглээг мэдэхгүй байдаг. Би түрүү сарын 25-нд 250mb авахад YES гэж явуулаагүй зүгээр л авч байсан гэтэл гэнэт өөрчлөлт орсоныг хүмүүст мэдэгдээгүй байж, та явуулсан мессежийг уншсан байх ёстой гэх юм.
Хүн болгон юу хэзээ өөрчлөгдөх бол гээд хүлээж байхгүй шүү дээ. Тэгээд өөрийнхөө хэрэглээг харах боломжгүй гэх юм. Тэгээд хариуцаж байгаа ажилтантай нь ярихаар би танд нэмэж дата өгч л чадна гэх юм.
Гэтэл би өөрийнхөө мөнгөөр авсан датагаа хүртэл заавал 1 сарын дотор хэрэглэх ёстой байдаг биз дээ. Хэрэв бид дата үлдээвэл Мобиком автоматаар авчихдаг. Тэгсэн мөртлөө бид илүү хэрэглэхээр та илүү хэрэглэлээ гээд мөнгө авдаг байж яагаад бидэнд 1 ширхэг мессеж явуулж болохгүй байгаа юм бэ. Бид хэзээ ч үлдсэн дата хураачихлаа, мөнгөө авья гэж гомдоллодоггүй бид Мобикомын өөрчлөлтөөс болж хохирмооргүй байна. Энэ гомдлоор хаана хандах вэ, гэв.
www.news.niigem.mn