богино мэдээ New

Э.Халиунболд “California Classic -2016” уралдаанд III байрт шалгарлаа

Э.Халиунболд 2016 оны эхний цомоо АНУ-д “California Classic - 2016” уралдаанаас хүртлээ. ОУХМ Э.Халиунболд энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Сан Диего хотын орчимд Pala Raceway-д зохион байгуулагдсан “Califonia Classic-2016” уралдаанд 25А ангилалд өрсөлдсөн..

Э.Халиунболд 2016 оны эхний цомоо АНУ-д “California Classic - 2016” уралдаанаас хүртлээ.

ОУХМ Э.Халиунболд энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Сан Диего хотын орчимд Pala Raceway-д зохион байгуулагдсан “Califonia Classic-2016” уралдаанд 25А ангилалд өрсөлдсөн.

Гурван өдрийн уралдааны дараах нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгарч цомын эзэн боллоо.

Энэхүү уралдаанд АНУ-ын мэргэжлийн шилдэг тамирчид уралдаж хурд хүчээ сорьдог нэр хүнд бүхий томоохон уралдаан юм.

Э.Халиунболдын хувьд өмнө нь алдарт “Loretta Lynn” уралдаанд оролцон баруун өмнөд бүсийн финалд 25А ангилалд 4 дүгээр байр, Open Professional ангилалд 10 дугаар байр эзлээд байгаа хэмээн Монголын автомашинмотоциклийн спортын холбооноос мэдээллээ.

www.news.gogo.mn