Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.
Мөн нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны байруудад шумуулын тархалтыг тандан судлахад ард иргэдээс мэдээлэл авах, сурталчилгаа хийх, байрны орц хонгил, орчныг цэвэр байлгахад анхаарч цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулах, нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэгджээ. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавьж ажиллах юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Болд